Мэдээллийн эх сурвалж, лиценз
Ubmap (ubmap.app) — Монгол улсын хаяг, газрын зураг, маршрутын систем. Газрын зураг олон эх сурвалжийн мэдээллийг нэгтгэдэг бөгөөд эх сурвалж бүр өөрийн лицензтэй.
| Мэдээлэл | Эх сурвалж | Лиценз |
|---|---|---|
| Суурь газрын зураг (зам, барилга, гол, газар нутаг) | OpenStreetMap-ийн хувь нэмэр оруулагчид; зургийг Protomaps-ийн хэрэгслээр бүтээв | ODbL 1.0 |
| Маршрут, чиглэл | OpenStreetMap-ийн замын сүлжээ, Valhalla маршрутын хөдөлгүүр | ODbL 1.0 |
| Уулын сүүдэр (газрын өндөр), цаг агаарын газрын зурагт | Mapterhorn — эх сурвалж бүрийн жагсаалт: mapterhorn.com/attribution | Эх сурвалж бүрийн лицензээр |
| Цаг агаарын төлөв (салхи, үүлшил, температур, хур тунадас) | ECMWF Open Data (IFS загвар), Ubmap боловсруулсан | CC BY 4.0 |
| OpenStreetMap-ээс импортолсон хаяг, байгууллага | OpenStreetMap, Ubmap-ийн засвар, нэгтгэлтэй | ODbL 1.0 |
| Ubmap-д гараар оруулсан хаяг, хашаа, барилгын хил, замын мэдэгдэл | Ubmap | © Ubmap |
| Байгууллагуудын давхарга (мэдээ, хүргэлт г.м.) | Тухайн давхаргыг оруулсан байгууллага | Тухайн байгууллагын |
OpenStreetMap
Газрын зургийн суурь мэдээлэл © OpenStreetMap contributors, Open Database License (ODbL) 1.0-ийн дагуу ашиглагдана. OpenStreetMap бол дэлхийн сайн дурынхны хамтран бүтээдэг нээлттэй газрын зураг. Алдаа олбол openstreetmap.org-д засаж болно, эсвэл газрын зураг дээрх "Мэдээлэл буруу байна уу?" товчоор бидэнд мэдэгдээрэй.
Газрын зургийн буланд эхэндээ харагдах тэмдэглэгээ газрын зургийг хөдөлгөхөд нугалагддаг; булан дахь i товчоор дахин харна.
OpenStreetMap-ээс гаралтай мэдээлэл
ODbL-ийн дагуу OpenStreetMap-ийн мэдээлэлд бидний хийсэн засвар, нэгтгэл мөн ODbL-ээр хамгаалагдана. Хүсэлт ирүүлбэл тэдгээр засварыг ODbL-ийн нөхцөлөөр хуваалцана: hutagt@gmail.com.
Бусад програм хангамж
- MapLibre GL JS (BSD-3) — газрын зураг харуулах
- Protomaps (BSD-3) — суурь зургийн загвар, PMTiles
- Valhalla (MIT) — маршрутын хөдөлгүүр