Газрын зураг руу

Нууцлалын бодлого

Шинэчилсэн: 2026-11-07

Энэ бодлого Ubmap вэб сайт (ubmap.app) болон «Цаг агаар» iOS апп-д хамаарна. Бид хэрэглэгчийн бүртгэл шаарддаггүй, зар сурталчилгаа харуулдаггүй, хэрэглэгчийг мөрддөггүй (tracking), мэдээллийг гуравдагч этгээдэд худалддаггүй.

Байршил

  • Та зөвшөөрвөл апп таны байршлыг төхөөрөмж дээрээ ашиглаж газрын зургийг тийш томруулж, тухайн газрын цаг агаарыг харуулна.
  • Мэдэгдэл зөвшөөрсөн бол аюултай үзэгдлийн анхааруулгыг танай нутагт хүргэхийн тулд апп ойролцоо байршлыг (~1 км-ээр бөөрөнхийлсөн) манай серверт илгээдэг. Сервер үүнээс таны сум, аймгийг тодорхойлж зөвхөн тэдгээрийг хадгална — координатыг хадгалдаггүй.
  • Газрын зураг дээр сонгосон цэгийн 10 хоногийн төлөвийг авахад тухайн цэгийн координат манай серверээр дамжиж MET Norway руу явна (хадгалахгүй).

Мэдэгдэл (push)

Мэдэгдэл зөвшөөрвөл Apple-ийн олгосон төхөөрөмжийн токеныг таны сум, аймгийн хамт хадгалж зөвхөн цаг агаарын анхааруулга илгээхэд ашиглана. Мэдэгдлийг утасны Тохиргоо → Цаг агаар-аас хэзээ ч унтрааж болно; апп-ыг устгахад токен хүчингүй болж, бид түүнийг идэвхгүй болгоно.

Төхөөрөмж дээр хадгалагддаг

Апп-ын тохиргоо, уншсан мэдэгдлийн жагсаалт зөвхөн таны утсан дээр хадгалагдана, серверт илгээгдэхгүй.

Серверийн лог, гуравдагч үйлчилгээ

Манай сервер аюулгүй байдал, алдаа засахад IP хаяг, хүсэлтийн хугацааг богино хугацаанд лог-д хадгалж болно. Газрын зургийн уулын сүүдрийн мэдээ Mapterhorn-ий серверээс шууд татагддаг тул тэдэнд таны IP хаяг харагдана. Цаг агаарын өгөгдөл: ECMWF, MET Norway (эх сурвалж, лиценз).

Холбоо барих

Асуулт, мэдээлэл устгуулах хүсэлтээ hutagt@gmail.com хаягаар илгээнэ үү.